Илтгэл хэрхэн бичих тухай.
2014 оны 10-р сар 27-нд 11:40 цагт
Илтгэл гэж юу вэ?
Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоор бэлтгэсэн эхийг илтгэл гэнэ.
Илтгэл бэлтгэх үе шат:
• Зорилгоо тодорхойлох
• Шаардлагатай материалыг цуглуулах
• Илтгэл бичих төлөвлөгөөг зохиож, цуглуулсан мэдээлэл, бусад мэдээ материалаа төлөвлөгөөнийхээ дагуу логик дараалалтайгаар хуваарилах
• Илтгэлээ бүтэц нэг бүрээр нь хэлбэржүүлэх
• Илтгэлийнхээ агуулгыг сайтар уншиж тогтоох, агуулгыг товч ярихын тулд товчлол бэлтгэх
• Зохих аялгуу, өргөлт, нүүр амын болон толгой гарын хөдөлгөөнөөр яриагаа “чимэх”-ийн тулд тусгай бэлтгэл хийж хэд хэдэн удаа давтаж үзэх /эрдэм шинжилгээний илтгэлийн хувьд энэ хэсэг бага хамааралтай/
Сэдэв сонгох
• а/ Хичээл дээр тавих илтгэлийн хувьд анги танхимд үзээгүй, хичээлээс гадуур бие дааж судлахаар өгөгдсөн сэдвээс сонгох нь зүйтэй /лекцийн агуулгыг баяжуулах, оюутны бие даах чадварыг хөгжүүлэх/
• Эрдэм шинжилгээний илтгэлийн хувьд тухайн оюутан цаашид гүнзгийрүүлэн судалж дипломын ажил, магистрын дипломын ажил, бүр цаашлаад докторын хэмжээний судалгаа болгох тийм ирээдүйтэй, өөрийн хамгийн сайн ойлгосон зүйлээ сонгон авах шаардлагатай
Илтгэл бичих үе шат
• Тухайн сэдвээр уншиж судлах бүтээлийн жагсаалтыг багшийн удирдлага дор нарийвчлан гаргах
• Судалсан материалаасаа өөрийн сэдэвт нэн холбогдол бүхий хэсгийг түүвэрлэн авч анализ хийх
• Анализ хийсэн материалаа нэгтгэн логик дараалалд оруулж дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах
• Уг төлөвлөгөөнийхээ дагуу эрдэм шинжилгээний хэл найруулгаар илтгэлээ бичих
Илтгэлийн бүтэц
• Оршил
• Үндсэн хэсэг
• Дүгнэлт
Оршил
• Сэдэв /... хэмээх сэдвээр бичсэн бидний илтгэл нь .../
• Бусад сэдэвтэй хэрхэн холбогдох, бусад асуудлын дотор тухайн асуудал ямар байр суурь эзэлж байгаа тухай
• Сэдвээ нээн харуулахын тулд ашигласан ном зохиол, хэрэглэгдэхүүнээ тоймлон дурьдах
Үндсэн хэсэг
Төлөвлөгөөнийхөө дагуу логик далаалал сайтай, илүү дутуу үггүйгээр, хоорондын уялдаа холбоог сайтар баримтлан баталгаа нотолгоотой, итгэл үнэмшилтэй, эрдэм шинжилгээний хэл найруулгыг баримтлан бичнэ
Дүгнэлт
Эх зохиол унших, судалгаа хийх явцдаа ямар ямар үр дүнд хүрснээ логик дэс дараалалтайгаар тоочин бичих ба энэ сэдвээр өөрийн гэсэн ямар ямар үндсэн дүгнэлт хийснээ товч бөгөөд тодорхой илэрхийлнэ.
Ач холбогдол
• Илтгэл бичсэнээр шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгээ баяжуулна.
• Судалгааны ажил хийх дадалтай болно.
• Шинэ зүйлийг танин мэдэх шинжлэх ухааны аргуудтай танилцана.
• Олны өмнө “нүүр хагарч”, олны танил хүн болох гараагаа эхэлнэ.
Хэрхэн илтгэх вэ?
• Цагаа авч өмнөө тавь.
• Үзүүлэх, тараах материал ашигла.
• Хүмүүс анхааралгүй сонсч байгаа мэт санагдваас дууныхаа өнгийг өөрчил, зогсоц хийж анхаарлыг нь тат.
• Ярих зүйлээ жижиг жижиг цаасан дээр урьдчилан тэмдэглэсэн бай, энэ нь өөртөө итгэлтэй ярихад тустайгаас гадна гараа хийх газраа олж ядахаас “аварна”.
• Тараах материал тус болж ч мэдэх, “ус” болж ч мэдэх тул бага хэмжээгээр байх нь зүйтэй.
• Заагуур мод /указка/ бэлтгэ, хуруу гараараа заан ярих нь таны нэр хүндийг унагана.
• Техник хэрэгсэл ажиллуулж буй хүнтэй хамтарч слайд, цацах материалаа урьдчилан сайтар шалгангаа сургууль хийсэн бай.
• Илтгэх үедээ ганц хүн рүү хараад байлгүй, бүх хүн рүү харж ярь /танхимыг “эзэмд”/.
• “Хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэр л сайн тогтоогддог” гэсэн Штирлицийн нууцыг санаж илтгэлээ цоглог аялгуугаар төгсгө.
• Нэрт эрдэмтэн мэргэдээс ишлэл татах, зүйр цэцэн үг, оновчтой сургааль үг үе үе хавчуулах нь таны илтгэлийг чимэхээс гадна өөрийн тань мэдлэгийн цар хүрээ, уншсан зүйлийн тань агуу их болохыг хүмүүст илтгэн харуулдгийг ямагт сана.
Асуулт гарвал яах вэ?
• Тайван, өөртөө итгэлтэйгээр хариул.
• Хэцүү, эсвэл ээдрээтэй асуулт гарвал “Уучлаарай, асуултаа давтана уу” гээд дахин сонсч асуултаа сайн ойлгож ав, ойлгоогүй байж хариулах нь цээжээрээ пулемётын ам хаахтай адил гэдгийг сана.
• Хариулж чадмааргүй бол уучлалт гуйгаад “Сэдэвт шууд хамааралгүй учраас би энэ удаад хариулж чадашгүй нь” хэмээн үнэнээ өч, энэ нь утгагүй зүйл ярьж нэрээ хугалахаас хамаагүй дээр.
• Хариултандаа итгэл төгс биш байгаа бол, эсвэл нэг үгээр хариулахад бэрх байвал “Та өөрөө юу гэж бодож байна?” гээд буцаагаад асуу. Зөв хариултыг тэр дор нь олж авахаас гадна танхимыг “сэрээдэг” ач холбогдолтойСургалт Хичээл
Илтгэл хэрхэн бичих вэ?
Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний дотроос ярих урлаг, харилцааны соёл, илтгэх чадвар шинэ зууны иргэдийн заавал эзэмших чадвар байх болно гэдэгт илтгэлтэй байж болно. Тэгвэл яагаад илтгэх урлаг хэрэгтэй чадвар байх вэ? ямар ач тустай вэ? гэсэн асуултад хариулья. Үүнд:
-Өөртөө итгэлтэй болох
-Эв эеийг эрхэмлэгч иргэнлиг хүн болгоно
-Харилцааны өндөр соёлтой илтгэгч болгоно
-Амжилтанд хүргэгч хүч болно гэх мэт ерөнхий ач холбогдолтой. Илтгэх урлагт суралцахын тулд нэн тэргүүнд илтгэл хэрхэн бичиж сурах талаар мэдэгдэхүүнтэй байх шаардлага зайлшгүй урган гарна.
Илтгэл хэрхэн бичих вэ? бүтэц, найруулга
Илтгэлийн бүтэц нь ойлгоход хялбар бөгөөд бидний дунд сургуульд үзсэн сонгодог өгүүллэг шиг бүтэцтэй байдаг. Илтгэл нь дараах үндсэн
хэсгүүдтэй байна. Үүнд:
-Оршил хэсэг /15%/
- Үндсэн хэсэг /70%/
- Төгсгөл хэсэг / 15% /
Аливаа илтгэл нь 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжлэх нь зүйтэй. Үүнээс удаан хугацаанд үргэлжилбэл сонсогчдыг чилээж болно.
Оршил хэсэг
Оршил хэсгийг илтгэхдээ сонсогчид тантай "дасан зохицох" нэгээс хоёр минутын хугацаааг тэдэнд олгоорой. Сонсогчид таны дуу хоолойны өнгө, дасал болсон дохио зангаа, нүүрний хувирал болон гадаад төрх байдалд дасан зохицож, сонсогчид болон таны хооронд харилцан итгэлцэл бий болоход энэ хугацаа шаардлагатай байдаг. Танд мөн адил танхимын дуу авианы ойлт, тархалт сонсгол зүйд дасан зохицож сандарч тэвдсэн байдлаа даван туулахад төдий хэмжээний хугацаа шаардлагатай. Та сонсогчидтойгоо нөхөрсөг харьцаа тогтоох хэрэгтэй. Илтгэлээ хэт чанга бас сул бус өнгөөр эхлэх нь зүйтэй. Мөн тэдэнтэй харцаараа харилцаа тогтоох нь танхимын уур амьсгалыг тооцоолоход ашигтай байх болно. Та илтгэлээ эхлүүлэхдээ дараах аргуудыг хэрэглэвэл тохиромжтой. Үүнд:
1. Тухайн нөхцөл байдалтай уялдуулан эхлэх Арга хэмжээ болж буй газар, цаг агаарын
байдал, тухайн өдрийн төлөвлөгөөнд орсон хамтарсан хоол, өмнөх илтгэгчийн ярьсан
зүйлтэй уялдуулах гэх мэтээр эхлэх
2. Хошин түүх, онигоо Илтгэлийн эхэнд хошин үг яриагаар эхлэх нь маш сайн үр дүнтэй аргуудын нэг бөгөөд маш сайн нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Хэрэв мэдэрч чадаагүй зүйл ярьж тэр нь танхимд сайхан сэтгэгдэл үлдээж чадахгүй бол таны илтгэл бараг л сөнөлөө л гэсэн үг.
3. Ишлэл татаж эхлэх Сайн эх сурвалжаас ишлэл татах нь боловсролтой сайн хүний шинжийг илэрхийлнэ. Ишлэлийг ардын уран цэцэн үг, эрдэмтдийн хэлсэн ишлэлээс татаж болно. Гэхдээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц сайн ишлэл сонгоорой
4. Тухайн сэдэвтэй холбоотой өөрт болон таны танилд тохиолдсон жишээгээр эхлэх
Илтгэлийн оршил хэсэг нь маш чухал бөгөөд үндсэн хэсгээс дутахааргүй хугацааг зарцуулах хэрэгтэй. Гараа сайн бол бариа сайн.
Үндсэн хэсэг
Илтгэлийн үндсэн хэсэг нь таны илтгэлийн гол цөм байдаг. Илтгэлийн үндсэн хэсгийг бэлдэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгэтэй.
1. Ямар үндэслэлүүдийг гарган тавих
2. Ямар үндэслэл нь таны илтгэлд илүү тохиромжтой бас оновчтой байх
3. Үндэслэлүүдээ ямар дэс дараалалтайгаар тавих
4. Үндэслэлийн ямар хэлбэрийг сонгох.
Үндэслэл нь жишээ, судалгаа, тоо баримт байж болно. Илтгэгч хүн үндэслэлээ сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
1. Миний сонсогчид ямар хүмүүс байх вэ?
2. Тэд энэ сэдвийн талаар юу мэдэх бол?
3. Тэд сонгон авсан сэдвийн талаар эерэг эсвэл сөрөг сэтгэгдлийн алинтай нь үлдэх бол?
Илтгэлийн үндсэн хэсэг нь сонсогчдод сонсох тусам улам сонирхол татахуйц сонирхолтой байх нь илүү үр дүнтэй байна. Иймээс илтгэлээ дараах асуулгаар тавьбал тохиромжтой.
Үүнд:
1. Та энэ асуудлыг хэрхэн нээсэн
2. Асуудлыг шийдэх гарцыг олохгүй байсан тухай
3. Эцэст нь асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэж чадсан тухай
Үнэндээ сонсогчид сонирхолтой, адал явдалтай, адармаатай өгүүллэг сонсохоор ирцгээдэг. Тэдэнд хүссэнийг нь өгөх нь зүйтэй. Ингэж байж таны илтгэл амжилттай болно.
Илтгэл бүхэн өөрийн гэсэн оргил цагтай байдаг. Энэ нь хамгийн сонирхолтой хэсэг нь. Илтгэлийн оргил цэгүүд дараах байдалтай байж болно.
Үүнд:
1. Хамгийн үнэмшилтэй үндэслэл
2. Өдгөөг хүртэл нууцалж байсан санааг олон нийтэд гэнэтийн бэлэг мэт дэлгэх
3. Хямралын үед өөрийн байр суурийг оновчтойгоор илэрхийлэх
4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн түр зуурын гацалт, дохио зангаа илэрхийлэх
5. Илтгэлийн хамгийн сонирхолтой түүх болон онигоог илтгэх
Илтгэлийг хэр үнэмшилтэй болгох нь оргил цагийн шийдэх асуудал.
Төгсгөл хэсэг
Аливаа илтгэлийн төгсгөл нь сонсогчдын ой тогтоолтод хамгийн их тогтоогддог хэсэг.
Тиймээс илтгэлийн төгсгөл сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй оргилуун байх ёстой. Утгын хувьд төгсгөл хэсэг нь илтгэлийн гол санааг агуулж байдаг учир түүнийг сонсогчдын хувьд ойлгогдох хамгийн боломжтой хэлбэрээр өгүүлэх нь тохиромжтой.
Төгсгөлийг тохиромжтой хийх хэд хэдэн арга байдаг. Үүнд:
1. Утгын хувьд илтгэлийн оршил хэсэгт уялдуулах.
2. Дүгнэлтийг гурван өөр сэдвийн хүрээнд хийх.
3. Учир шалтгаануудыг нэгэн үзүүрт зангидах
4. Өөрийн дэвшүүлсэн саналын хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэх
5. Бүх хүний эв санааны нэгдэл, нэгдсэн ойлголтонд тулгуурласан сэтгэл хөдлөм уриалга гаргах
6. Хамтран ажиллахыг шаардах
7. Харилцан буулт хийх саналуудыг гаргах
8. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх
9. Алиа хошин түүх ярих
10. Бэлэг өгөх, хандив өргөх Төгсгөл хийхдээ анхаарах зүйл гэвэл олон илтгэгчдийн хийдэг алдаа нь илтгэлийнхээ төгсгөлийг албан ёсоор зарласан атлаа үргэлжлүүлэн ярьсаар байдаг явдал яах аргагүй мөн билээ.
Илтгэл хэрхэн бичих тухай
Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
Шинэ санаа дэвшүүлсэн байх
Санаагаа зөв товч тодорхой дэвшүүлсэн байх
Практик ач холбогдолтой байх
5,Илтгэл удирдагчтай байх
Илтгэл 5-10 хуудсанд багтах ингэснээр илтгэл нуршигдахаас сэргийлнэ.
Илтгэл Удирдагчтай байх Шаардлагатай.
Эрдэм шинжилгээний илтгэлийн дараалал
1. Хураангуй: Яаж судалгаа хийсэн талаархи Товч бичиж, илтгэлийнхээ ерөнхий санааг дэвшүүлнэ.
2. Түлхүүр үгс: Уг илтгэлд гарах судалгааны ерөнхий ойлголт үгнүүд байх
3. Оршил: Судагааны байдал {Уг сэдвээр урьд өмнө ямар эрдэмтэн ямар бүтээл хийж байсан, тэрхүү бүтээл нь уг бүтээллээс юугаараа ялгаатайг товч тодорхой бичих, } мөн бүтээлдээ холбогдох судалгааны материал болон бүтээлийг ашиглаж болно.
4. Сэдвээ сонгон авсаны учир: Та уг сэдвийг сонгон авсаны учир болон, таны сонгон авсан сэдэв юугаараа ач холбогдол өгч байгаа талаар бичнэ.
5. Судалгааны ач холбогдол: Уг сэдвийг сонгон бичсэний эцэст хэнд ямар ач холбогдол үзүүлэх талаар бичнэ. Уг судалгааны эцэст гарах ур дүнгийн талаар бичих.
6. Судалгааны арга: Аливаа судалгаанд Шинжлэх ухааны тодорхой аргыг хэрэглэхгүйгээр уг судалгаа амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр судалгааны сурвалжлага хийх, анкет бөглүүлэх, ажиглалт хийх, харицуулах, мөн туршилт хийх зэрэг аргууд байдаг. Энэхүү олон аргуудаас зэрэг судалгаа хийвэл судалгааны хийсвэр байдлыг үгүй болгох буюу чанарыг бий болгох юм. 7. Үндсэн хэсэг: Өөрийн санаагаа дэвшүүлэн батлах, Мөн энэ хэсэгтээ та судалгаанд холбогдох судалгааны эсрэг баримтыг ашиглаж болно. 8. Дүгнэлт: Дүгнэлтэнд сонгосон сэдэв материалын талаархи өөрийн дүгнэлтийг бичих бөгөөд та энэ хэсэгтээ эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө 9. Ном зүй: Ашигласан материал
10. Илтгэлдээ та иш татсан зохиолууд {зохиол сурвалж бичгүүдээс хэсэгчлэн оруулж өгнө гэсэн үг} оруулж өгч болно энэ таны судалгааны ажлыг илүү эрдэм шинжилгээний үндэс, баримт нотолгоотой болгож өгдөг. Танд зөвлөхөд: Судлаач нь өөрийн судлагааны бүтээлийн үнэ цэнэ уг бүтээлийг олонд таниулан хүргэх үйл явцтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр судлаач хүн та судлагч хүнийхээ хажуугаар нэгэн зэрэг маш сайн илтгэгч байх шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр ЛЕКТОР /илтгэгч/ -д хүргэх зөвлөмж гэж байдаг байна. Үүнийг танд толилуулбал:Лектор гэрэлтэйхэн газраас нүүр царайгныхаа байдлаар илэрхийлэн гаргах ёстой. Лекц бэлтгэхдээ Уг сэдэвт шууд буюу шууд биш холбогдох сонирхолтой материал цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио. Ярих зүйлээ найруулгын хувьд сайтар боловсруулж чанга дуугаар уншиж үзвэл бүр сайн. Лектор болох гэж байгаа буюу чөлөөтэй тайван ярих чадвар хараахан эзэмшээгүй хүмүүс лекцээ бичиж бэлтгэх нь илүү ашигтай. Лектор энгийн хувцасласан байх ёстой. Хувцас хэтэрхий гял цал/этгээд хурц өнгөтэй, дэндүү дэгжин маягын/ юмуу, эсвэл хиртэй навсгар байх нь хүмүүст тааламжгүй сэтгэдэл төрүүлнэ. Лекторын байдал цугларагчдын сэтгэл санаанд яриа эхлэхээс бүр өмнө тэнхимд орж ирэнгүүт нөлөөлж эхлэдэг болохоор үүнийг санаж байх нь зүйтэй. Лекц эхлэхийн өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал толгойдоо уридаар бодож, яв цав болго. Хэрэв лектор хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй, тайван итгэлтэй ярьж чадна. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж сэтгэл зовох явдал өмгөөлөгч, дуучин, хөгжимчин зэрэг хүмүүст олонтоо тохиолддог сэтгэл зовох явдал шинэ залуу лекторд үлэмж саад болдог. Сэтгэл догдлох явдал хэзээд байх боловч дадлагажихын хирээр багасдаг. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш аль болох энгийн бөгөөд Утга төгөлдөр хийх хэрэгтэй. Ярианы өнгө нь итгэл төгс байда, итгүүлэх хүч ёадал шингэсэн байх ёстой. Ярианы өнгийг өргөж болох боловч өгүүлбэр бүрийн Тэр ч байтугай үгс тус бүрийн утга санаа ач холбогдолтойгоо уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өндөр дуугаар ярьж байснаа гэнэт зог тусам дуугаа намсгаж дууныхаа өнгийг өөрчлөх нь заримдаа сайн байдаг. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг. Яриа хоорондын завсарлагын /пауз/ ач холбогдлыг санаж бичлэгтээ тэмдэглэх нь зохимжтой. Дохио хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал. Утга санаа илэрхийлэх хөдөлгөөн /гараа өргөх, нудрага зангидах, огцом хөдлөх/ зэрэг нь тухайн өгүүлбэр зарим үгний утга санаа ач холбогдолтой уялдаж ярианы хүчийг нэмдэг. Тайзан дээр холхиж явах, хоёр хөл дээрээ байнга сэлгэх, босож суух зэрэг давтагдсан хөдөлгөөн хийх хэрэггүй.Сонсогчийг хэсэг хэсгээр нь байна байна харж байх нь /ялангуяа багавтар танхимд/ ашигтай. Учир нь өөрийгөө арж байгаа сонсогчдыг лектор хааяа харж байх нь тэдэнд тааламжтай байдаг. Ямарч тааламжгүй байдалд биеэ барих чадвар, хатуу тэвчээр лектор хүнээс шаарддаг. Шуугианы тухайд бол чимээгээ аядахыг анхааруулаад яриагаа үргэлжлүүл. Хэрэв лекц эхлэхийн өмнө танхимд мэдэгдэхүйц шуугиантай, танхимд суугчдын сэтгэл санаа тогтворгүй байвал сонсогчдыг анхаарлаа төвлрүүлж чимээгүй болгоход чиглэгдсэн өгүүлбэр хэл. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа лекцийн эцэс, сүүлд ярих нь нэн хортой. Сонсогчид нэг хэвийн яриагаар лекцээ эхэлдэг лекторыг төдийлөн таашаадаггүй. Ярианы нэг төрлийн яриа давтахгүй, нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал. Флобер, Мопассан нар нэгэн сэдвийн дотор нэг үгийг 200 хүрэхгүй мөрийн дотор давтахгүй байхыг зөвлөдөг байжээ. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэг оруулж болно. Гэхдээ түүнийгээ тухай бүрт тайлбарлах хэрэгтэй. Тайлбар нь товчхон маш оновчтой байх ёстой. Ойлгомж муутай егөө ёгт үгнүүдийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр лекцээ амжилттай болгохын тулд: сонсогчдын анхаарлыг татах Сонсогчдын анхаарлыг яриа дуустал бариж байх хэрэгтэй. Сонсогчдын анхаарлыг татна гэдэг хамгын хэцүү ажил. Ингэхлээр лекторын ярианы эхлэл хамгийн энгийн ойлгомжтой бас сонирхолтой бай хэрэгтэй, сонсогчдыг анхаарлыг дуусан дуустал барьж байх хэрэгтэй. Анхаарлыг татах удиртгал үг маш олон янз, Иймээс үг яриагаа бодож цэгнэж эргэцүүл. Энэ бол тэр аяараа бүтээлч ажиллагаа юм. Лекторын гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд үсэрч дүүлээд тасалдаад байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тэгэхээр яриагаа нэг нь нөгөөгөөсөө урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй. Сайхан яриа гэдэг бол энгийн тод ойлгомжтой, утга төгөлдөр байхыг хэлнэ. Хэрэв таны өөрийн утга төгөлдөр байдал дутагдаад байвал Мэргэдийн онч мэргэн үг хэрэглэж болох юм.